ХӨРГӨЛТИЙН ШИНГЭНИЙ ТУХАЙ

Тожоо жолооч өнөөдөр та бүхэнд хөргөлтийн шингэний талаар зөвлөгөөг хүргэх болно.
Хөргөлтийн шингэн гэж юу вэ?
ТОЖОО: Орон сууцыг халаахын тулд пааранд халуун ус гүйдэг. Харин автомашинд хөргөх шаардлагатай байдаг. Мотор ажиллах үед хөргөлтийн шингэн цельсийн 80-90градус хүртэл халдаг.
Их ачаалалтай үед 100градус хүрэх тохиолдол байна. Энэ их халалт өдөрт хэдэн арван удаа явагддаг учраас ууршилт бага, тослог чанартай, хүйтэнд хөлддөггүй шингэнийг хөргөлтийн шингэн гэдэг.
Хөргөх явцынх нь талаар хэлж өгвөл:
ТОЖОО: Мотор хэвийн халуунаас илүү халж эхлэхэд хөргөлтийн шингэн хөдөлгүүрийн цамцаар дамжин гадаргуудах халууныг өөтөө шингээж эхлэдэг. Халсан шингэн радиаторт очин хөрж дахин моторт орох гэсэн үндсэн дарааллаар ажиллан сэлгэж хөргөдөг юм.
Хөргөлтийн шингэнийг тодорхой хугацаанд сольж байх ёстой юу?
ТОЖОО: Антифрийз, Күүлэнт гээд ажиллах нөхцөл, найрлага, чанараасаа хамаараад 2 төрлийн хөргөлтийн шингэн байдаг. Хөргөлтийн шингэний хөлдөх температурыг шалгадаг багаж сервис үйлчилгээний газруудад элбэг байдаг болсон доо.

Өвлийн хүйтэн болон зуны халуунд хөдөө явахдаа хөргөлтийн шингэний чанарт анхаарах хэрэгтэй.

Автомашины хөргөлтийн шингэний ашиглалтын явцад анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе.
Өвлийн улирлын шингэн антифрийз, урт хугацаагаар хэрэглэх шингэн лонг лайф күүлэнт гэсэн 2 төрлийн хөргөлтийн шингэнийг орчин үеийн автомашинд ашиглаж байна.
Улаан эсвэл ногоон өнгөтэй байдаг.
Улаан өнгө нь хөргөлтийн шингэний бохирдлыг шалгаж үзэхэд дөхөмтэй. Ногоон өнгө нь хөргөлтийн шингэнийг хаагуур алдагдаж байгааг харж хянахад дөхөм байдаг байна.
  • Мотор ажиллах үед үүсдэг халууны 25-30%-г хөргөлтийн шингэн гадагшлуулж чаддаг.
  • Солих тохиолдолд урд нь ямар өнгийн шингэн хийж байсан нь хамааралгүй бөгөөд хөдөлгүүрийн тос сольдогтой адилаар угаах буюу усаар хөөлгөж зайлсны дараа хийхэд ямар нэгэн ялгаа байхгүй адилхан үйлчилгээтэй.
  • Харин хөргөлтийн шингэн нэмэх гэж байгаа бол өөр хоорондоо ялгаатай учир хооронд нь хольж хэрэглэж болохгүй. Учир нь энэ хоёр шингэн холилдсоноор ээдэлт, исэлдэлт явагдаж хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн блокт нагар, бохирдол үүсгэх хор нөлөөтэй.
  • Хөргөлтийн шингэнийг удаан хугацаанд солихгүйгээр явснаар зэврэлтээс сэргийлэх, урвалд орж исэлдэхгүй байх гэсэн шинж чанараа алдан, хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн гильцний гадна хананд хаг, нагар, бохирдол үүсгэж, шатах камер болон хөргөлтийн шингэний хооронд  дулаан дамжуулалтыг муу явуулж эхэлдэг.
Өвөл зуны техник үйлчилгээ хийлгэх бүртээ хөргөлтийн шингэний чанар, төвшинг шалгуулж байхыг зөвлөе.

Эх сурвалж: Car Doctor - http://news.cardoctor.mn/read/2174