Бидний тухай




АЛСЫН ХАРАА: 
БИД БАЯЛГИЙГ БҮТЭЭЖ, ХОЙЧ ҮЕДЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ БИЙ   БОЛГОНО.

ЭРХЭМ ЗОРИЛГО:
            Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг  хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, сонгон шалгаруулах , одоо байгаа хүний нөөцийг үнэлэх, ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох , түүнд хүрэхэд гарах эрсдэлийг тооцоолох, чадварлаг, тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнийг бий болгохын тулд  сургаж хөгжүүлэх , нийгмийн баталгааг хангах замаар гүйцэтгэлд суурилсан бүтээлч , чадварлаг , тогтвор суурьшилтай хүний нөөцийг бүрдүүлж байгууллагын  тогтвортой хөгжлийг хангахад  чиглэнэ.

        "Өмнөговь Тээврийн Нэгдэл" ХХК 2012 онд хүнд даацын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 11 аж ахуй нэгж, 39 иргэн нэгдэж төрөлх говь нутгийнхаа төдийгүй улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч тээврийн салбарын тэргүүлэгч компани болох эрхэм зорилготойгоор үүсгэн байгуулагдсан 100% орон нутгийн байгууллага юм .

         Манай байгууллага нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгой уурхайгаас Ганцмод боомтын чиглэлд Зэсийн баяжмал тээвэрлэлтийг 2013 оноос 52 хүнд даацын автомашинаар амжилттай гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ үйл ажиллагаагаа өргөтгөн 2015 онд охин компани болох “Таван Толгой Тээврийн Нэгдэл” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тус компани нь нүүрс тээврийн үйл ажиллагааг хариуцан улс хоорондын ачаа тээвэрлэлтийг 2015 оноос амжилттай гүйцэтгэж байна.

      Өдгөө "Өмнөговь Тээврийн Нэгдэл" ХХК, "Таван Толгой Тээврийн Нэгдэл" ХХК-ийн автотээвэрчидийн 400 орчим хүнд даацын тээврийн хэрэгслээр Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагааг нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэлтийн чиглэлээр гүйцэтгэж төрөлх нутгийнхаа иргэдийн амьдралд бодитой хувь нэмэр оруулан 600 орчим хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.

Хөгжлийг тээвэрлэж, Баялагийг түгээнэ.