Хүний нөөцийн бодлого


1.1 ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ
    Байгууллагын хүний нөөцийн менежментийн гол зорилго ажилтан бүрийн авьяас  чадвар, нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, хүмүүсийг санаачилгатай ажиллахад  уриалан дуудах, байгууллагын өмнө тавигдсан зорилгыг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй  байх орчин нөхцөлийн бүрдүүлэхэд оршдог.
     Энэхүү бодлогын баримт бичиг нь Өмнөговь Тээврийн Нэгдэл ХХК хүний нөөцийг бүрдүүлэх, чадварлаг боловсон хүчинтэй багийг бий болгож, сургаж хөгжүүлэх, ажилчдын  нийгмийн баталгааг хангах замаар гүйцэтгэлд суурилсан бүтээлч, чадварлаг, тогтвор суурьшилтай хүний нөөцийг бий болгож байгууллагын тогтвортой хөгжлийг хангахад чиглэнэ.

1.2             ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН  БАРИМТ БИЧГИЙН ЭРХ ЗҮЙ:
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хууль, “Өмнөговь Тээврийн Нэгдэл” ХХК-ийн дүрэм, Дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ  нь  эрх зүйн үндэс болно.
 
1.3. АЛСЫН ХАРАА:  БИД БАЯЛГИЙГ БҮТЭЭЖ, ХОЙЧ ҮЕДЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ БИЙ   БОЛГОНО.

1.4. ЭРХЭМ ЗОРИЛГО :“Өмнөговь Тээврийн Нэгдэл ”ХХК-ийн Алсын хараа-Эрхэм зорилго үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг  хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, сонгон шалгаруулах , одоо байгаа хүний нөөцийг үнэлэх, ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох , түүнд хүрэхэд гарах эрсдэлийг тооцоолох, чадварлаг, тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнийг бий болгохын тулд  сургаж хөгжүүлэх , нийгмийн баталгааг хангах замаар гүйцэтгэлд суурилсан бүтээлч , чадварлаг , тогтвор суурьшилтай хүний нөөцийг бүрдүүлж байгууллагын  тогтвортой хөгжлийг хангахад  чиглэнэ.

1.5. ХЭТИЙН ЗОРИЛГО: Хүний нөөцийн салбарын хөгжлийн чиг хандлага, өөрчлөлт шинэчлэлд хөл нийлүүлэн урагшлах замаар Монгол улсын тээврийн салбарт дахь хүний нөөцийн менежментийн хөгжлийн түүчээ болж хөдөлмөрийн зах зээлд компанийн нэр хүндийг тогтвортой өндөр түвшин байлгах ба төслийн ажлыг захиалагчийн шаардлагад бүрэн нийцсэн чадварлаг хүний нөөцөөр багийг бүрдүүлэх  замаар  компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх мөн дэвшилтэд техник технологийг нэвтрүүлж ажилтнуудынхаа аюулгүй орчинд, сэтгэл хангалуун ажиллах, өсөн дэвших боломжоор хангахын зэрэгцээ, ажилтан бүрийн хувь чадварыг бүрэн нээж оновчтой ашиглахад чиглэнэ.

1.6. ҮНЭТ ЗҮЙЛ:
      Мэргэшсэн, ур чадвар
      Шинийг эрэлхийлэгч
      Шударга ёс зүй
      Багийн ажиллагаа
      Аюулгүй ажиллагаа

1.7. БАРИМТЛАХ ЗАРЧИМ: 
      Шударга ил тод, тэгш
      Хариуцлагатай
      Шинэлэг
      Гүйцэтгэлтэй сайтай  байх
Энэхүү   баримтлах  зарчим нь  компанийн ажилтнуудад   тавигдах шаардлага, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлно. Түүнчлэн эдгээр  зарчим нь олгосон эрх мэдлийн хүрээнд зөв шийдвэр гаргах , ёс зүйтэйгээр хамтран ажиллах хүрээг тогтоож өгнө.

1.8.  ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТУУД
Ø  Байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг байгууллагын хэтийн стратегийн төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн  боловсронгуй болгох
Ø   Хүний нөөцийн удирдлагыг тэргүүлэгч байгууллагуудын жишигт ойртуулан  сайжруулах
Ø  Чадварлаг эвсэг бүтээлч хамт олныг бүрдүүлнэ
Ø  Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж салбартаа тэргүүлнэ