"Өмнөговь Тээврийн Нэгдэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 05-р сарын 22-ны өдөр "Хан-Уул hotel & Suite"-н Кинг танхимд болж өндөрлөлөө.
Хуралд "Өмнөговь Тээврийн Нэгдэл" ХХК-ийн нийт хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн дарга, гишүүд, компанийн захиргаа, зохион байгуулах комиссын гишүүд, "Тавантолгой Тээврийн Нэгдэл" ХХК-ийн захиргаа оролцож 2019-2021 онуудын үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа танилцууллаа.
Мөн хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ын хооронд санал бодлоо солилцох, санал хураах, зарим хувьцаа эзэмшигчид өөрийн хувьцаагаа гэр бүлийн гишүүндээ өвлүүлэх, эзэмшүүлэх зэргээр тодорхой асуудлуудыг хэлэлцэж баталлаа.
Хуралд хүрэлцэн ирсэн нийт хувьцаа эзэмшигчид, зочид, төлөөлөгч та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөе.