Ажилчид, тээвэрчдийнхээ үр хүүхдүүдэд бэлэг гардууллаа.

       "Өмнөговь Тээврийн Нэгдэл" ХХК нь Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт ажилчид, тээвэрчдийнхээ үр хүүхдүүдэд нь баярын бэлгийг гардуулан өглөө. Айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй-хүүхэд багачууд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлж, сурч мэдэх, сайн хүмүүн болох аяны тань харгуйг сүү өргөн мялаая!
Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд тохиодог Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг дэлхий нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд манай компани нь мөн жил бүр уг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар ирлээ.

















Сонирхуулахад:
Ардчилсан хувьсгалын дараа 1991 оны 1 дүгээр сарын 24-нд Улсын Бага Хурлаас баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн “Нийтээр амрах баярын өдөр” гэсэн 32 дугаар зүйлийн 3-т “Эх үрсийн өдөр 6 дугаар сарын 1” гэж анх хуульчилснаар 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 онд “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэн, бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрүүлж байна. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ өдөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, өргөн хүрээнд тэмдэглэхгүй байгаа билээ.

Парис хотноо 1949 оны 11 дүгээр сард хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос улс орнууд энэ өдрийг тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ.

Үндэсний төв архивд хадгалж буй баримтад Монгол Улсад 1950-1951 онд тус өдрийг хэрхэн тэмдэглэсэн мэдээлэл хомс аж. Харин 1952 оноос 6 дугаар сарын нэгний өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн тэмдэглэж, хүүхэд багачуулд зориулсан олон үйл ажилагааг улс орон, байгууллагын хэмжээнд зохион байгуулж байжээ. /Монцамэ/