ISO стандартын тухайд ISO буюу (International Organization for Standardization) "Олон улсын стандартчиллын байгууллага" нь /өөр өөр хэл дээр өөр өөр товчилсон үгтэй байх тул (Англи хэлээр IOS, францаар OIN нь Organization internationale de normalisation) байсан тул үүсгэн байгуулагчид үүнийг ISO гэсэн товч хэлбэрээр өгөхөөр шийдсэн. ISO гэдэг нь тэнцүү гэсэн утгатай Грекийн "isos" гэсэн үгнээс гаралтай./
Олон улсын Стандарчлалын байгууллага нь дэлхийн 160 гаруй орны гишүүнчлэлээс бүрдсэн, стандарт боловсруулагч, түгээгч дэлхийн хамгийн том байгууллага юм. ОУСБ нь оролцогч талуудын (НҮБ түүний дэд байгууллага, WHO, WTO, IEC гэх мэт) хүсэлт хэрэгцээнд үндэслэн дэлхийн хөгжилд чухал шаардлагатай байгаа стандартуудыг боловсруулан гаргадаг. Тус байгууллага нь 1947 онд Швейцарь улсад байгуулагдсан байдаг.
Хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн халамж, компьютер, хөдөө аж ахуй гээд бидний өдөр тутмын ажил амьдралд ISO олон улсын стандарт нь нөлөөлж бас хэрэглэгдэж байдаг. Процесс, үйл ажиллагаа, тогтолцоонд зориулан гаргасан ISO олон улсын стандарууд нь таньд илүү бүтээмжтэй, үр дүнтэй, үйлдвэрлэлийг, тогтолцоог бий болгоход тусладаг стандартууд юм.